Slide 1
next arrow
previous arrow

Миний тухай

Би Говь-Алтай аймгийн “Жаран жил хоршоолол”-ын дарга Дүгэрийн Дашзэгвийн гэр бүлийн дөрөв дэх отгон хүү болж 1981 онд мэндэлсэн юм. Монгол Улсын ардчилал, зах зээлийн шилжилтийн цаг үед хүүхэд насаа өнгөрүүлсэн болоод ч тэр үү олны л адил өөрчлөлт, шинэчлэлийг нүдээр үзэж, нутаг ус, эх орноо хөгжүүлэх чин эрмэлзэл тээсээр их сургуулийн босгыг 1998 онд алхсан. ШУТИС-ийн цахилгаан холбооны инженер-мэдээлэл хэмжлийн электроникийн ангид элсэн суралцах үедээ МАН-д гишүүнээр анх элсэж байлаа. Энэ үед улс орны хөгжилд улс төрийн намын үүрэг, оролцоо ямар чухал болохыг залуу гишүүний хувиар ойлгож, мэдэрсний хувьд шинэчлэл, дэвшлийн төлөөх бодол, зорилгоо улс төрийн намтай нэг мөр холбосон юм.

Хэдий 2002 оноос төрсөн ахынхаа үүсгэн байгуулсан компанийн ажлыг дэмжиж, туслан завгүй байсан ч үеийн нөхөд, олонтойгоо Монгол орноо хэрхэн хөгжүүлэх ёстой гэдгийг хэлэлцэж, ярилцан нийгмийн идэвхтэй байхыг хичээж ирсэн. Энэхүү сэтгэл, хандлагыг тухайн үеийн намын зүтгэлтнүүд үнэлж, 2008 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлсэн юм. Ийнхүү 2008-2020 оны хооронд НИТХ-ын төлөөлөгч хийхийн зэрэгцээ 2009-2012 оны хооронд Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг хариуцан ажилласан юм.

Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга хийх үүргийг хүлээсэн нь өдгөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хаших завшааныг олгосон. Улс төрийн нам бол улс орны хөгжил, цэцэглэлт, өөрчлөлт, шинэчлэлийн томоохон институт байх ёстой гэсэн үзэл, хандлагаар намын бүтэц, зохион байгуулалтад шинэчлэл хийх, бодлогын хувилбар боловсруулж, түүнийгээ уралдуулдаг мэргэжлийн байгууллага болгох зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн нэг жил найман сарын хугацаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалыг хашихдаа төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх, мал аж ахуйн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

🇲🇳 Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болж, ард түмний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг тунхаглан баталгаажуулсан Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.📜 Энэхүү Үндсэн хууль нь ардчилсан, эрх зүйт төрийг төлөвшүүлэх суурь баримт бичиг болж, төр, нийгмийн тогтвортой хөгжил, иргэн бүрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах баталгааг бүрдүүлсээр ирсэн билээ.👏 Үндсэн хуулийн үзэл санаа улам гүнзгийрэн хэрэгжиж, ардчиллын үнэт зүйлс батжин бэхжиж, Монгол Улс хөгжин дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. ... See MoreSee Less
View on Facebook
❄️ Дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй Монголчууддаа, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист суугаа нийт Монгол түмэн та бүхэндээ шинэ оны мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье!❄️ Ирж буй 2026 он Монгол Улсад маань ардчиллын үнэт зүйлс улам батжин бэхжиж, хүний эрх, эрх чөлөө бодитоор хангагдан, иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, шударга ёс нийгмийн бүхий л салбарт бодит утгаараа тогтсон итгэл найдвар, эв нэгдлээр дүүрэн жил байх болтугай.❄️ Төр нь ард иргэдийнхээ чадвар, хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээг хязгаарлагч бус дэмжигч нь болж, аж ахуйн нэгж, хувийн хэвшилд дарамт биш дэм, саад биш боломж болдог, бизнесийн орчин ил тод, тогтвортой, шударга байж, хөдөлмөрлөж, бүтээж буй хүн бүрийн зүтгэл шударгаар үнэлэгддэг нийгмийг бид хамтдаа цогцлоох учиртай.❄️ Та бүхний хийж бүтээх хүсэл тэмүүлэл биелж, өрх гэр бүр амар амгалан, нийгэм даяараа шударга, эх орон маань хөгжил дэвшлээр дүүрэн өлзийтэй сайхан 2026 он байхыг чин сэтгэлээсээ ерөөн мэндчилж байна.🎆 Шинэ жилийн баярын мэнд хүргэе! ... See MoreSee Less
View on Facebook
👏 Монголын ард түмэн, Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 35 жил, ардчиллын төлөө намууд нэгдсэний 25 жилийн түүхэн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.📣Та бүхний Монгол Улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөө, парламентын засаглалыг хөгжүүлэхийн төлөөх үнэтэй хувь нэмэр, зүтгэл чармайлт үргэлж өөдрөг, улам бүр үр шимтэй байх болтугай.🇲🇳 Эрх чөлөө, ардчиллын үнэт зарчим үеийн үед бэхжин батжиж, эх орон Монгол Улс маань мөнхөд мандан бадрахын ерөөл өргөе. ... See MoreSee Less
View on Facebook
🌏Дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт Монголчуудаа 🇲🇳 ​Өнөөдөр бид монголчууд дэлхий нийтэд Бүгд найрамдах улсаа зарлан тунхагласан түүхэн өдрийг ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэдэг билээ. 1911 онд Монголчууд хоёр зуун жилийн Манжийн ноёрхлыг эцэс болгон, Богд хаант Монгол Улсаа байгуулж, төрийн далбаагаа дахин мандуулсан нь үндэсний сэргэн мандлын эхлэлийг тавьсан түүхэн үйл явдал болсон.​Энэхүү түүхэн тэмцэл нь 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар улам бэхжиж, улмаар 1924 онд Анхдугаар Үндсэн хуулийг баталснаар Монгол Улс орчин үеийн төрийн байгуулалт, эрх зүйн сууриа дэлхий дахинд албан ёсоор зарласан юм.​Улс тунхагласны өдөр бол түүхэн тэмдэглэлт өдөр төдий бус, Монгол төрийн оршин тогтнох баталгаа, Монгол хүний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг үеийн үед сануулдаг онцгой утгатай өдөр билээ. Өнөөдөр бид шинэ Үндсэн хуулиараа баталгаажсан парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлж, төрийн ил тод байдал, иргэний оролцоо, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх зорилгоор тууштай ажиллаж байна.​Өнөө цагийн бидний үүрэг бол энэ үнэ цэнийг хамгаалж, эв нэгдлээ бататган, шударга ёсыг төлөвшүүлж, хөгжил дэвшлийг түүчээлж, Монгол Улсаа ирээдүй хойч үедээ улам хүчирхэг, боломж дүүрэн улс орон болгон үлдээх явдал билээ.Та бүхэндээ анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий нийтэд Монгол Улсаа тунхаглан зарласан түүхэн өдрийн мэндийг хүргэе.🇲🇳 Улсын Их Хурлын гишүүнД.Амарбаясгалан ... See MoreSee Less
View on Facebook
🇲🇳 Монгол Ардын Намын олон удаагийн сонгуулийн ялалтад онцгой үүрэгтэй ажиллаж, Монгол Ардын Намаас нэр дэвшигчдээ ялуулахад мэдлэг чадвар, улс төрийн туршлагаараа манлайлан оролцож, ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭСЭН НАМЫН АНХАН БОЛОН ДУНД ШАТНЫ ГИШҮҮДДЭЭ гүн талархал дэвшүүлье. Та бүхний хичээл зүтгэлийг дааж, иргэд сонгогчдын итгэлийг авч сонгогдсон нөхөд маань үүнийг мартах ёсгүй. ⏳ Монгол Ардын Нам уламжлалт ойлголтын “нам” биш, харин үр дүнд суурилсан, нээлттэй, оролцоотой, тэгш боломжийг хангаж чаддаг, технологид тулгуурласан шинэ цагийн нам байх шаардлагатай.Үүний тулд дараах 8 зорилгыг дэвшүүллээ. ✅ 1. МАН илүү бодитой, үр дүнд суурилсан бодлогоор ажиллах ёстой. Үүний тулд намын удирдах зөвлөл болон түүний ажлын алба анхан шатны байгууллагын санаа бодлыг тогтмол сонсож, ойлгож, хамтран ажилладаг орчин үеийн улс төрийн соёлыг бүрэн төлөвшүүлэх шаардлагатай.✅ 2. Намын бага хурал, удирдах дээд байгууллагад анхан шатны төлөөллөөс сонгон оруулж ажиллуулах ёстой. Намын удирдлага зохион байгуулалтад дарга төвтэй тогтолцоог халж, мерит зарчмыг хэрэгжүүлж, шат шатны гишүүдийн үзэл бодол, дуу хоолойг тогтмол тусгах, бодит оролцоог хангах нь бүх гишүүдийнхээ хүлээлтэд нийцсэн, шударга тогтолцоо бүрдүүлэх үндэс юм.✅ 3. Бүх шатны намын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн квотыг 40%-иас доошгүй болгон бодитой нэмэгдүүлэх шаардлагатай. Намынхаа шат шатны улс төрийн үйл ажиллагаа, ээлжит бүх сонгуульд идэвхтэй оролцдог, намын нэр хүнд, улс орны хөгжил дэвшилд томоохон үүрэг гүйцэтгэдэг намын гишүүдийн төлөөлөл бол эмэгтэйчүүд байдаг гэдгийг онцлон хэлье. ✅ 4. Залуус, эмэгтэйчүүд болон нийгмийн олон бүлгүүдийг улс төрд системтэй бэлтгэх институцийг дахин байгуулах ёстой. Улс төрийн боловсрол, эдийн засаг, технологийн мэдлэгийг хослуулсан шинэ үеийн улс төрчдийг бэлтгэх институт зайлшгүй хэрэгтэй болж байгааг анхаарч ажиллах ёстой. ✅ 5. Намын удирдах тогтолцоонд мерит зарчмыг бүрэн нэвтрүүлэх ёстой. Томилгоо, үнэлгээ, шийдвэр гаргалт үзэмж бус, гүйцэтгэл үр дүнд тулгуурлах ёстой. Мөн намын жагсаалтад нэр дэвшигчдийг тодруулахдаа цахим системээр гишүүдийн олонхийн саналаар тодруулдаг байх нь шударга зарчимд нийцнэ.✅ 6. Судалгаанд тулгуурласан бодлого, мэтгэлцээний соёлтой нам болох зорилтоо орхигдуулж болохгүй. Цаашид Тинк Танк байгууллагын чиглэлийг төрөлжүүлж, тоог нь нэмэгдүүлж, нам дотор хөгжлийн бодлого хэлэлцдэг, мэтгэлцдэг орчин үеийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.✅ 7. Хамтын удирдлагын тогтолцоог бэхжүүлж, намыг жинхэнэ мэргэжлийн институц болгох учиртай. Аймаг, нийслэл, дүүргийн бага хурлын гишүүд анхан шатны байгууллагатайгаа тогтмол холбоотой байж, тэдний саналыг шийдвэр гаргалтад тусгаж ажиллах зарчмыг баримтлах ёстой. ✅ 8. Сонгуулийн ялалт – судалгаа, тооцоо, төлөвлөгөөнд тулгуурлах ёстой. Бид олон ялалтуудыг үргэлж судалгаа, туршлага, төлөвлөгөөтэй хослуулан хийж ирсэн. Ирэх сонгуулиудыг ч тооцоотой, нийгмийн хүлээлт, бодит судалгааны үр дүнд тулгуурлан хийх ёстой. 👏 Монгол Ардын Намын 31 дэх Их Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. ... See MoreSee Less
View on Facebook
Thumbnail 1
previous arrow
next arrow
Thumbnail 1
Thumbnail 5
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 9
Thumbnail 8
Thumbnail 4
Thumbnail 6
Thumbnail 7
Thumbnail 10
previous arrow
next arrow