“Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо зохион байгуулагдлаа

“Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан” Астана хотноо зохион байгуулагдлаа

Астана хотноо болсон “Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан”-д төр, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцож, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломжуудыг нээлттэй хэлэлцлээ. Монгол, Казахстаны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн тогтоосон хэлхээ холбоо нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал хөшүүрэг болох юм.

Дэлхийн хамгийн том сансрын нислэгийн төв байдаг Казахстан улс өдгөө сансар судлалд олон улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Тус улсын сансар судлалын хөгжилд шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх зорилготой Астана дахь Сансар судлалын төвтэй танилцлаа. Мэдээллийн технологийн салбарт бүс нутагтаа хэдийнэ гол тоглогч болсон Казахстан Улстай хиймэл дагуул, сансрын судлалыг хөгжүүлэх хүрээнд туршлага судалж, хамтарсан төслүүдэд оролцох талаар санал солилцов.

”Самрук-Казына” үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд 22-т эрэмбэлэгддэг тус баялгийн сан нь 250 мянган ажилтантай, улсдаа томоохон ажил олгогч байгууллага юм. Уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо гээд стратегийн ач холбогдолтой бүхий л салбарт үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн чиг үүрэгтэй “Самрук-Казына” үндэсний баялгийн сангийн бүрэлдэхүүнд байдаг компаниуд IPO хийж эхэлсэн бөгөөд одоогоор бүртгэлтэй 135 компани бий. Баялгийн сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд туршлага судалж, эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцлаа.

БНКУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Касым-Жомарт Кемелевич Токаевт бараалхлаа

БНКУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Касым-Жомарт Кемелевич Токаевт бараалхлаа

Нүүдлийн соёл, түүх, ёс заншлаараа гүн гүнзгий хэлхээ холбоотой Казахстан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулахад хууль тогтоох дээд байгууллагууд чухал үүрэгтэй.

БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаев далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаа харилцан хуваалцаж, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, логистик, уул уурхай зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэлээ.

БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

БНКУ-ын Парламентын Мажилисийн дарга Е.Кошановтой албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь парламент хоорондын эрх зүйн үндсээ бэхжүүлж, бүлгүүдийн олон талт харилцааг эрчимжүүлэхэд чухал юм.

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Дорнод Казахстан мужийн захирагч Нурымбек Сактагонов нар Ховд аймаг, БНКУ-ын Дорнод Казахстан муж хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

БНКУ-ын Парламентын Сенатын дарга М.Ашимбаевтай хийсэн уулзалтаар хамтарсан томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, 2 улсын хооронд шинэ маршрут бий болгох чиглэлээр санал солилцлоо.

Астанагийн Олон Улсын санхүүгийн төв, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороотой хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. 2 орны худалдаа, эдийн засгийг эрчимжүүлэхэд бизнесийн салбарын хэлхээ холбоо чухал юм.

БНКУ-ын Цахим засаглалын төв нь хиймэл оюун ухааныг олон салбарт урт хугацаанд хөгжүүлэх сайн туршлагыг амжилттай хэрэгжүүлж байна. УИХ-аас төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад анхааран ажиллаж байна.

Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэлж байна

Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэлж байна

Төв Азийн бүс нутаг дахь анхны Стратегийн түнш орон болох Казахстан улстай улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, нийгэм, соёл болон бусад салбарын харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой.

Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол, БНКУ хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг бататгах, харилцааны эрх зүйн үндсийг баяжуулж, улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.

Элэгсэг дотно угтан авсан БНКУ-ын Парламентын Мажилисийн дэд дарга А.Рау тэргүүтэй төлөөлөгчдөд талархал илэрхийлье.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ.

Уламжлалт, найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий хоёр орны хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсролын чиглэлээр харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр ОХУ-ын Засгийн газрын “ОХУ-аас автобензин экспортлохыг хориглох тухай” тогтоолын нэмэлт, өөрчлөлтөөр 2025.08.01-нээс эхлэн автобензиний экспортыг 1 сарын хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсыг үүнд хамааруулахгүй гэдгийг Хатагтай В.И.Матвиенко онцоллоо.

Түүнчлэн, цаашид Монгол Улсад экспортолж буй эрчим хүч, шатахууны бүтээгдэхүүнүүдийг тасалдуулахгүй гэдгийг тодотгоод байна.

Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ

Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ

Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Хатагтай Тулиа Аксонтой албан ёсны уулзалтаар Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд ОУПХ болон гишүүн орнуудтай хөгжүүлж буй хамтын үйл ажиллагаа, дэмжлэг туслалцаанд талархалтай байгаагаа илэрхийллээ.

Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксоны зүгээс Монгол Улс жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг дэмжиж буйгаа онцлов.

Түүнчлэн ОУПХ, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хүн бүрд хүртээмжтэй, тэгш ирээдүйг цогцлооход чухал үүрэгтэйг тодотгосон.

Тэрбээр эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах асуудалд онцгой анхаарал хандуулан ажилладаг бөгөөд УИХ-ын стратеги төлөвлөгөөнд тусгасан хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх санаачилгыг дэмжин ажиллана гэлээ.

Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө

Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө

Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир болон Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа нар оролцлоо. 


Олон Улсын Парламентын Холбоо нь 2000 оноос эхлэн таван жил тутамд Парламентын дарга нарын дэлхийн бага хурлыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн 6-р бага хурал 2025 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдвийн дор Женев хотноо болж өнгөрлөө. 

Тус бага хуралд дэлхийн 90 гаруй улс парламентын даргын түвшинд оролцож, өдгөө дэлхий дахинд тулгамдаж буй гол сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд хууль тогтоох байгууллага хэрхэн хувь нэмрээ оруулж ажиллах талаар хэлэлцэв.

Тухайлбал,

–           Талцал хуваагдал газар авч буй цаг үед парламент дахь эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо;

–           Амар амгалан ирээдүй, энх тайвныг цогцлоохын тулд шинэлэг шийдлийг олох;

–           2030 он гэхэд ТХЗ-д хүрэхийн тулд шинэлэг боломжийг эрэлхийлэх;

–           Цахим ирээдүйг бүтээхэд парламентад гүйцэтгэх үүрэг;

–           Ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц арга хэмжээ авах зэрэг таван салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Бага хуралд оролцсон төлөөлөгчдийн зүгээс зэвсэгт мөргөлдөөний асуудал аюулгүй байдалд заналхийлж, олон улсын эрх зүйн зарчим алдагдаж байгаа өнөө үед парламентын хамтын ажиллагаа, олон талт үзлийг бэхжүүлэх нь нэн чухал байгааг онцолж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхдээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой орны хувьд аливаа сорилтыг эв эе, яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэх нь чухал ач холбогдолтойг дурдав.

Түүнчлэн даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад парламентын манлайлал, оролцоо чухал гэдгийг онцолсон юм. Тэрбээр, Монгол Улс нь ОУПХ, дэлхийн парламентуудтай хамтран амар амгалан ирээдүйг бүтээж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд тууштай ажиллахаа илэрхийллээ.

Мөн парламентад жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, тогтвортой хөгжлийг хангах асуудал 6-р бага хурлын анхаарлын төвд байв.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир нар түнш орнуудын парламентын дарга нар, ОУПХ-ын удирдлагын түвшинд албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Оросын Холбооны Улс, Швейцарын Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Канад Улс, Казахстан Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын парламентын дарга нар болон ОУПХ-ын Ерөнхийлөгч Тулия Аксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг нартай албан ёсны уулзалт хийв.


Бүс нутгийн улсуудын парламентын дарга нартай уулзаж, санал солилцсон нь дээрх бага хурлын уриалгын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг парламентын түвшинд өргөжүүлэх боломжийг бий болгож байна хэмээн үзлээ.

Монгол Улс бүс нутгийн идэвхтэй тоглогчийн байр сууриа хадгалж, эдгээр улс оронтой хамтын ажиллагаа, тэр дундаа парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд ярилцав.

Түүнчлэн, ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр тал санамж бичгийн үйлчлэлийг 2028 он хүртэл сунгаж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаас гадна УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд туссан зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах үндэс бүрдэж байна.

Ийнхүү энэ удаагийн Олон улсын парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурлаас энх тайван, шударга ёс, хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд хүргэх замын зураглалыг тодорхойлсон Тунхаглал батлагдлаа. Энэхүү Тунхаглалаар парламентууд энх тайвны үйл явцыг бэхжүүлэх талаар үүрэг хүлээж, түүнийг хууль тогтоомждоо тусгаж, биелэлтийг бодит үр дүнд хүргэх үүрэг амлалт авч байна 

Эх сурвалж : Parliament.mn

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа

Женев хотноо зохион байгуулагдаж буй Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцох үеэрээ Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурав.

Монгол Улс эрх зүйт ёс, хүний эрх, ардчиллын үнэт зүйлс, тогтвортой хөгжлийг ахиулахад ОУПХ-той тууштай хамтран ажиллаж байна.

Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгийн зүгээс Монгол Улс, ОУПХ-ны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Санамж бичигт гарын үсэг зурснаар хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахаас гадна УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх үндэс бүрдэж байна.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын нийтийн танхимын дарга Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын нийтийн танхимын дарга Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана

Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын даргын Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг хоёр талын хүчин чармайлтын үр дүнд амжилттай хэрэгжиж буйг цохон тэмдэглэлээ.

Тухайлбал, Британийн Парламент дахь Олон улсын парламентын холбоотой харилцах бүлгийн дарга Фабиан Хамильтон тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 6 дугаар сард Монгол Улсад ажилласан. Энэ үеэрээ Байнгын хороодын гишүүдтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар үр дүнтэй яриа өрнүүлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын Парламент судалгаа хөгжлийн хүрээлэн Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар тус сургуулийн төслүүдэд оролцох, судалгааны үр дүнг парламентын бодлого боловсруулах, хууль тогтоомжийн өөрчлөлтөд ашиглах, бүтээл гаргах зэргээр хамтран ажиллах боломж бүрдэж байна.

Түүнчлэн ИБУИНХУ-аас Монгол Улсад англи хэлний багш нарыг дэмжин, жил бүр тодорхой төсвийг баталж байгаад талархал дэвшүүллээ.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын нийтийн танхимын дарга Линдзи Хойлын зүгээс хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт идэвхтэй өрнүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Ардын Дээд Хурлын дарга Пак Ин Чөлтэй албан ёсны уулзалт хийлээ

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Ардын Дээд Хурлын дарга Пак Ин Чөлтэй албан ёсны уулзалт хийлээ

Хоёр орны олон жилийн бат бэх найрамдал, нөхөрлөлд тулгуурласан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг 2 ард түмний нийтлэг эрх ашиг, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн тусын тулд тогтвортой хөгжүүлэхийн төлөө буйгаа талууд илэрхийллээ.

БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга Пак Ин Чөлийн зүгээс хоёр талын харилцааны талаар элэгсэг дотно уур амьсгалд санал солилцсондоо баяртай байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа тодотгов.