Slide 1
Slide 2
Slide 3
next arrow
previous arrow

Миний тухай

Би Говь-Алтай аймгийн “Жаран жил хоршоолол”-ын дарга Дүгэрийн Дашзэгвийн гэр бүлийн дөрөв дэх отгон хүү болж 1981 онд мэндэлсэн юм. Монгол Улсын ардчилал, зах зээлийн шилжилтийн цаг үед хүүхэд насаа өнгөрүүлсэн болоод ч тэр үү олны л адил өөрчлөлт, шинэчлэлийг нүдээр үзэж, нутаг ус, эх орноо хөгжүүлэх чин эрмэлзэл тээсээр их сургуулийн босгыг 1998 онд алхсан. ШУТИС-ийн цахилгаан холбооны инженер-мэдээлэл хэмжлийн электроникийн ангид элсэн суралцах үедээ МАН-д гишүүнээр анх элсэж байлаа. Энэ үед улс орны хөгжилд улс төрийн намын үүрэг, оролцоо ямар чухал болохыг залуу гишүүний хувиар ойлгож, мэдэрсний хувьд шинэчлэл, дэвшлийн төлөөх бодол, зорилгоо улс төрийн намтай нэг мөр холбосон юм.

Хэдий 2002 оноос төрсөн ахынхаа үүсгэн байгуулсан компанийн ажлыг дэмжиж, туслан завгүй байсан ч үеийн нөхөд, олонтойгоо Монгол орноо хэрхэн хөгжүүлэх ёстой гэдгийг хэлэлцэж, ярилцан нийгмийн идэвхтэй байхыг хичээж ирсэн. Энэхүү сэтгэл, хандлагыг тухайн үеийн намын зүтгэлтнүүд үнэлж, 2008 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлсэн юм. Ийнхүү 2008-2020 оны хооронд НИТХ-ын төлөөлөгч хийхийн зэрэгцээ 2009-2012 оны хооронд Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг хариуцан ажилласан юм.

Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга хийх үүргийг хүлээсэн нь өдгөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хаших завшааныг олгосон. Улс төрийн нам бол улс орны хөгжил, цэцэглэлт, өөрчлөлт, шинэчлэлийн томоохон институт байх ёстой гэсэн үзэл, хандлагаар намын бүтэц, зохион байгуулалтад шинэчлэл хийх, бодлогын хувилбар боловсруулж, түүнийгээ уралдуулдаг мэргэжлийн байгууллага болгох зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн нэг жил найман сарын хугацаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалыг хашихдаа төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх, мал аж ахуйн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

🎈”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр улс орны ирээдүй болсон эрхэм хүүхэд багачууд маань Төрийн ордонтой танилцлаа. Мөн тэднийг хүлээн авч уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. 📣 Сурагчдын зүгээс сургуулийн орчныг сайжруулах, “Үдийн хоол” хөтөлбөрийг ахлах, дунд ангиудад хэрэгжүүлэх, электрон тамхины хэрэглээг хязгаарлах, гудамж, зам талбайг аюулгүй болгох гээд олон чухал асуудлыг хөндөж байна. 👧👦 Та бүхний санал, санаачилга, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хэрэгжүүлж, эрхийг нь хамгаалах, оролцоог нь дэмжин ажиллах нь бидний тэргүүн зорилго юм. 👏 Хүүхэд багачууд та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсэж, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэнд дэвшүүлье. ... See MoreSee Less
View on Facebook
🏛️ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2025.05.29 📜“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа 💡”Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг буцаалаа📊 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ ✍️ Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ ... See MoreSee Less
View on Facebook
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.29/ Plenary Session of the Parliament /May 29, 2025/ ... See MoreSee Less
View on Facebook
🌍‘’Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр’’-ийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье. 🪖Дэлхий дахинд энх тайван байдлыг сахин хамгаалах зорилгоор зэвсэгт мөргөлдөөн, дотоодын зөрчилдөөнтэй бүс нутагт энх тайван тогтоох, энгийн иргэдийг хамгаалах, улс төрийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс 2002 оноос оролцож, дэлхийн 13 улс, бүс нутагт, нийт 16 удаа, 2300 гаруй алба хаагчаа илгээн оролцож байна.👏 Энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, эх орон, ард түмнийхээ нэрийг олон улсад дуурсгаж яваа энхийг сахиулагч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, эр зориг, чанд сахилга, мэргэжлийн өндөр ур чадварыг хүсье.🇲🇳 Даян дэлхийд монгол цэргийн яруу алдар бадартугай. ... See MoreSee Less
View on Facebook
🇦🇹🇲🇳 Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхлаа. 🤝 Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй манай 2 улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо, парламентын засаглал, чөлөөт эдийн засгийн замналыг Австри Улс дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархалтай байна.🏛️ Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд парламентын бүлэг хоорондын олон талт харилцааг идэвхжүүлэх, хэлхээ холбоог эрчимжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгож, эрх зүйн үндсийг бүрдүүлэх зэргээр харилцан санал солилцлоо. ... See MoreSee Less
View on Facebook
Thumbnail 1
Thumbnail 5
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 9
Thumbnail 8
Thumbnail 4
Thumbnail 6
Thumbnail 7
Thumbnail 10
previous arrow
next arrow
Thumbnail 1
Thumbnail 5
Thumbnail 2
Thumbnail 3
Thumbnail 9
Thumbnail 8
Thumbnail 4
Thumbnail 6
Thumbnail 7
Thumbnail 10
previous arrow
next arrow