Эрх чөлөө гэж хүн бүр эрх чөлөөгөө эдлэх, сонголт хийх боломжоор хангагдаж, хүний эрх, эрх чөлөөнд дур зоргоор халдахаас хамгаалагдаж, эрх, үүрэг, хариуцлагын нэгдэл бий болсон байхыг
Эрх чөлөө гэж хүн бүр эрх чөлөөгөө эдлэх, сонголт хийх боломжоор хангагдаж, хүний эрх, эрх чөлөөнд дур зоргоор халдахаас хамгаалагдаж, эрх, үүрэг, хариуцлагын нэгдэл бий болсон байхыг
Шударга ёс гэж хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгож, нийгмийн нөөцийг шударга хуваарилахыг
Эв санааны нэгдэл гэж хүн бүр харилцан хариуцлага хүлээж, бие биенээ дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллахыг тус тус ойлгоно
Улс төрийн нам бол хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш юм.
Аж үйлдвэрийн IV хувьсгал, технологийн ололт амжилтыг ашигласан, хөрөнгө санхүү хэмнэсэн, бүтээлч, инновацад суурилсан “Цахим шилжилт” бол манай намын шинэ зууны тэргүүлэх чиглэл болох ёстой.
Улс төрийн намын тогтолцооны шинэчлэл нь зөвхөн Монгол Ардын Намын асуудал биш. Олон намын тогтолцоо бүхий парламентын ардчиллыг бэхжүүлэх, намуудын нийгмийн өмнө хүлээх үүргийг өндөрсгөх, улс төрийн өрсөлдөөний тэгш боломжийг өргөжүүлэх замаар улс төрийн намуудыг улс төрийн бодлого боловсруулдаг институт болгон хөгжүүлэхийг бусад намууддаа уриалж байна.
Д.Амарбаясгалан Монгол Ардын Намд 1999 онд 18 настайдаа элссэн
Баянзүрх дүүргийн 37 дугаар үүрийн дарга болов
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Баянзүрх дүүргээс сонгогдож, 26 настай хамгийн залуу төлөөлөгч болж байв. НИТХ-ын төлөөлөгчөөр нийт 3 удаа сонгогдож 2008-2020 хооронд ажилласан
Монгол Ардын Намын Хэрэг Эрхлэх Газрын Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах хэлтсийн даргаар 2009-2012 оны хооронд ажилласан
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Дэд ерөнхийлөгчөөр 2009-2014 оны хооронд ажилласан
Монгол Ардын Намын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн даргаар ажиллаж 2016 оны УИХ сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан
2016 оноос хойш Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж байна.