Дашзэгвийн Амарбаясгалан

Дашзэгвийн Амарбаясгалан

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

Би Говь-Алтай аймгийн “Жаран жил хоршоолол”-ын дарга Дүгэрийн Дашзэгвийн гэр бүлийн дөрөв дэх отгон хүү болж 1981 онд мэндэлсэн юм. Монгол Улсын ардчилал, зах зээлийн шилжилтийн цаг үед хүүхэд насаа өнгөрүүлсэн болоод ч тэр үү олны л адил өөрчлөлт, шинэчлэлийг нүдээр үзэж, нутаг ус, эх орноо хөгжүүлэх чин эрмэлзэл тээсээр их сургуулийн босгыг 1998 онд алхсан. ШУТИС-ийн цахилгаан холбооны инженер-мэдээлэл хэмжлийн электроникийн ангид элсэн суралцах үедээ МАН-д гишүүнээр анх элсэж байлаа. Энэ үед улс орны хөгжилд улс төрийн намын үүрэг, оролцоо ямар чухал болохыг залуу гишүүний хувиар ойлгож, мэдэрсний хувьд шинэчлэл, дэвшлийн төлөөх бодол, зорилгоо улс төрийн намтай нэг мөр холбосон юм.

Хэдий 2002 оноос төрсөн ахынхаа үүсгэн байгуулсан компанийн ажлыг дэмжиж, туслан завгүй байсан ч үеийн нөхөд, олонтойгоо Монгол орноо хэрхэн хөгжүүлэх ёстой гэдгийг хэлэлцэж, ярилцан нийгмийн идэвхтэй байхыг хичээж ирсэн. Энэхүү сэтгэл, хандлагыг тухайн үеийн намын зүтгэлтнүүд үнэлж, 2008 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлсэн юм. Ийнхүү 2008-2020 оны хооронд НИТХ-ын төлөөлөгч хийхийн зэрэгцээ 2009-2012 оны хооронд Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийг хариуцан ажилласан юм.

Улмаар 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга хийх үүргийг хүлээсэн нь өдгөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хаших завшааныг олгосон. Улс төрийн нам бол улс орны хөгжил, цэцэглэлт, өөрчлөлт, шинэчлэлийн томоохон институт байх ёстой гэсэн үзэл, хандлагаар намын бүтэц, зохион байгуулалтад шинэчлэл хийх, бодлогын хувилбар боловсруулж, түүнийгээ уралдуулдаг мэргэжлийн байгууллага болгох зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн нэг жил найман сарын хугацаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалыг хашихдаа төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлэх, мал аж ахуйн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Боловсрол

Бүрэн дунд боловсрол

Говь-Алтай аймгийн 1-р дунд сургууль

(1988-1998)

Цахилгаан холбооны инженер

Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль

(1998-2002)

Улс төр судлаач

Монгол Улсын Их Сургууль

(2010-2012)

Хэлний бэлтгэл

Жоржтауны их сургууль

(2015-2016)

"Эерэг өөрчлөлтийг өрнүүлэх нь" сертификат

Харвардын Бизнесийн сургууль

(2021-2022)

Ажлын туршлага

Ерөнхий менежер, захирал

Соёмбо принтинг ХХК

(2002-2007)

Тэрээр оюутан ахуйдаа том ахынхаа үүсгэн байгуулсан “Соёмбо Принтинг” ХХК-д суралцахын хажуугаар маркетингийн менежерээр ажлын гараагаа эхлүүлж байсан

Маркетинг төлөвлөлтийн газрын дарга

Монгол шуудан ТӨХК

(2007-2009)

Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн хүү Жанцан агсантай харилцаа холбооны салбарт мөр зэрэгцэн “Монгол Шуудан” компанид Маркетинг төлөвлөлтийн газрын даргаар 2007-2009 онд ажиллах хугацаандаа шуудан холбооны үйлчилгээний алдагдлыг тэглэж байв.

НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

(2008-2020)

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2008 онд 26 настайдаа төлөөлөгчөөр сонгогдож байсан

ХМОНХ хэлтсийн дарга

Монгол Ардын Нам

(2009-2012)

Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах хэлтсийн даргаар 27 настайдаа томилогдож байв.

Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга

Монгол Ардын Нам

(2015-2016)

Тэрээр 2015 оноос МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллахдаа сонгуулийн кампанит ажлыг оновчтой зохион байгуулах бүтцийг бий болгож, ялангуяа хэвлэл мэдээлэл, пиарын багийг өргөжүүлж, судалгаанд суурилан шийдвэр гаргаж хэвшжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга

Монгол Ардын Нам

(2016 оноос хойш)

МАН УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар үнэмлэхүй ялж, Сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр (2016.07.28) анх томилжээ. Удалгүй МАН-ын Бага хурлын VII хуралдаанаас Ерөнхий нарийн бичгийн даргаар (2016.12.12) сонгон томилов. Түүний дараагийн том сорилт бол орон нутгийн сонгууль хүлээж байлаа. Сонгуулийн кампанит ажлыг шинэлэг аргаар оновчтой зохион байгуулж, горилогчдыг нэр дэвшүүлснээр орон нутгийн сонгуульд 21 аймгаас 20 аймагт, нийслэлийн 9 дүүргээс 6 дүүрэгт ялалт байгуулж, өмнөх гаргасан амжилтаа бататгасан юм.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ыг дарга

Монгол Улсын Засгийн газар

(2022 оноос хойш)