Улс үндэстэн, ураг төрлийн мөнх оршихуйн хэлхээ болсон Монголын хүүхэд багачууддаа ‘’Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр’’-ийн мэндийг өргөн дэвшүүлье. Хүүхэд, гэр бүлийн эрх зүйн иж бүрэн шинэчлэлийг төгөлдөржүүлэхэд УИХ онцгой анхааран ажиллаж байна. 2025 оны улсын төсөвт хүүхдийн төлөө санд 20.6 тэрбум төгрөг баталсан нь өмнөх оноос 15% нэмэгдэж, хүүхдийн эрхийн хууль тогтоомжийг олон […]
”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр улс орны ирээдүй болсон эрхэм хүүхэд багачууд маань Төрийн ордонтой танилцлаа. Мөн тэднийг хүлээн авч уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Сурагчдын зүгээс сургуулийн орчныг сайжруулах, “Үдийн хоол” хөтөлбөрийг ахлах, дунд ангиудад хэрэгжүүлэх, электрон тамхины хэрэглээг хязгаарлах, гудамж, зам талбайг аюулгүй болгох гээд олон чухал асуудлыг хөндөж байна. […]
‘’Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр’’-ийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье. Дэлхий дахинд энх тайван байдлыг сахин хамгаалах зорилгоор зэвсэгт мөргөлдөөн, дотоодын зөрчилдөөнтэй бүс нутагт энх тайван тогтоох, энгийн иргэдийг хамгаалах, улс төрийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс 2002 оноос оролцож, дэлхийн 13 улс, бүс нутагт, нийт 16 удаа, 2300 гаруй […]
Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй манай 2 улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо, парламентын засаглал, чөлөөт эдийн засгийн замналыг Австри Улс дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархалтай байна. Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд […]
Иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа үе үеийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, нисгэгч, экипажийн бүрэлдэхүүн, арын албаны ажилтнууд, ахмад буурлууд Та бүхэндээ Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Монголын нисэх хүчний нэгэн зууны замнал бол өөдөө тэмүүлсэн амжилт, өсөн дэвжсэн алдрын түүх юм. Энэ түүх бол Монгол улс […]
Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ нь УИХТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад хүрэлцэн ирж, оролцож байна. Япон Улсын Ерөнхий сайд агсан, Монголын дотны анд нөхөр Шинзо Абэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад 3 удаа айлчилсан Ерөнхий […]
НҮБ-аас 1992 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Биологийн олон янз байдлын тухай” суурь конвенцыг баталсан бөгөөд “Байгальтай зохицон амьдрах ба тогтвортой хөгжил” уриатайгаар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Иргэн бүр байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх хүрээнд сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсны үр дүнд УИХ-ын гишүүнээр 32 эмэгтэй сонгогдож, Ази тивдээ эмэгтэй гишүүдийн тоогоор тэргүүлж эхлээд байна. Харин орон нутгийн засаг дарга, орлогч даргаар томилогдсон эмэгтэйчүүдийн тоо доогуур байгаа юм. Тиймээс бид эхлээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцооны үзүүлэлтийг хуульд заасан хэмжээнд […]
Монгол Улсын Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, батлагдсан. Тус хуулийн хүрээнд Засгийн газраас Шинэ хоршоо хөдөлгөөн хэрэгжүүлэхээр болж, ийнхүү өнөөдөр (2024.04.26) улс орон даяар өрнөж эхэллээ. Тус хөдөлгөөний нээлтэд 3100 гаруй малчин, хоршооллын төлөөлөл оролцож, хөтөлбөрийн талаар мэдээлэл […]
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 5 дугаар сарын 3-ны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно” гэж өөрчлөх тухай төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон. Монгол Улсын […]