”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр улс орны ирээдүй болсон эрхэм хүүхэд багачууд маань Төрийн ордонтой танилцлаа.

”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр улс орны ирээдүй болсон эрхэм хүүхэд багачууд маань Төрийн ордонтой танилцлаа.

”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр улс орны ирээдүй болсон эрхэм хүүхэд багачууд маань Төрийн ордонтой танилцлаа. Мөн тэднийг хүлээн авч уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Сурагчдын зүгээс сургуулийн орчныг сайжруулах, “Үдийн хоол” хөтөлбөрийг ахлах, дунд ангиудад хэрэгжүүлэх, электрон тамхины хэрэглээг хязгаарлах, гудамж, зам талбайг аюулгүй болгох гээд олон чухал асуудлыг хөндөж байна.

Та бүхний санал, санаачилга, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хэрэгжүүлж, эрхийг нь хамгаалах, оролцоог нь дэмжин ажиллах нь бидний тэргүүн зорилго юм.

Хүүхэд багачууд та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсэж, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэнд дэвшүүлье.

“Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр’’-ийн мэндчилгээ

“Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр’’-ийн мэндчилгээ

‘’Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр’’-ийн мэндийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Дэлхий дахинд энх тайван байдлыг сахин хамгаалах зорилгоор зэвсэгт мөргөлдөөн, дотоодын зөрчилдөөнтэй бүс нутагт энх тайван тогтоох, энгийн иргэдийг хамгаалах, улс төрийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс 2002 оноос оролцож, дэлхийн 13 улс, бүс нутагт, нийт 16 удаа, 2300 гаруй алба хаагчаа илгээн оролцож байна.

 Энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, эх орон, ард түмнийхээ нэрийг олон улсад дуурсгаж яваа энхийг сахиулагч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, эр зориг, чанд сахилга, мэргэжлийн өндөр ур чадварыг хүсье.

 Даян дэлхийд монгол цэргийн яруу алдар бадартугай.

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхлаа.

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхлаа.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй манай 2 улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо, парламентын засаглал, чөлөөт эдийн засгийн замналыг Австри Улс дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархалтай байна.

 Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд парламентын бүлэг хоорондын олон талт харилцааг идэвхжүүлэх, хэлхээ холбоог эрчимжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгож, эрх зүйн үндсийг бүрдүүлэх зэргээр харилцан санал солилцлоо.

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ

Иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа үе үеийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, нисгэгч, экипажийн бүрэлдэхүүн, арын албаны ажилтнууд, ахмад буурлууд Та бүхэндээ Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Монголын нисэх хүчний нэгэн зууны замнал бол өөдөө тэмүүлсэн амжилт, өсөн дэвжсэн алдрын түүх юм. Энэ түүх бол Монгол улс тусгаар тогтнолоо бататгах, эх орноо батлан хамгаалах их үйлс, дайны дараах сэргээн босголт, социализмын үеийн эдийн засаг, соёлын их бүтээн байгуулалт, ардчилал шинэчлэлийн амжилт ололтын их түүхийн салшгүй нэгэн хэсгийн тод илэрхийлэл, бодит нотолгоо мөн.

Ирж буй он жилүүдэд иргэний нисэхийн салбарыг улам бүр хөгжүүлж, шинэ технологи инновацыг нэвтрүүлэн Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийд өндөрт өргөхийг хүсье.

Монголын иргэний нисэхийн шинэ зууны түүхэн замнал нь сайн үйлс, салбарын амжилтаар дүүрэн,сүүн цагаан мөртэй байх болтугай.

Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа.

Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа.

Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ нь УИХТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад хүрэлцэн ирж, оролцож байна.

Япон Улсын Ерөнхий сайд агсан, Монголын дотны анд нөхөр Шинзо Абэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад 3 удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдсэн билээ. Түүний манай улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг монголын ард түмэн үүрд дурсан санах юм.

Хатагтай Абэ Акиэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн хамтаар Монгол Улсад 2 удаа зочилж байсан бөгөөд цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

”Олон улсын биологийн олон янз байдлын өдөр”-ийн мэндчилгээ

”Олон улсын биологийн олон янз байдлын өдөр”-ийн мэндчилгээ

НҮБ-аас 1992 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Биологийн олон янз байдлын тухай” суурь конвенцыг баталсан бөгөөд “Байгальтай зохицон амьдрах ба тогтвортой хөгжил” уриатайгаар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ.

Иргэн бүр байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг манлайлах бололцоог сурталчлах “Бид эмэгтэйчүүд” форумд оролцлоо.

Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг манлайлах бололцоог сурталчлах “Бид эмэгтэйчүүд” форумд оролцлоо.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэмэгдүүлэх хүрээнд сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсны үр дүнд УИХ-ын гишүүнээр 32 эмэгтэй сонгогдож, Ази тивдээ эмэгтэй гишүүдийн тоогоор тэргүүлж эхлээд байна.

Харин орон нутгийн засаг дарга, орлогч даргаар томилогдсон эмэгтэйчүүдийн тоо доогуур байгаа юм.

Тиймээс бид эхлээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцооны үзүүлэлтийг хуульд заасан хэмжээнд хүргэх ёстой.

Үүний тулд:

  • Квот, сургалт, нетворкийн бодлого, дэмжлэгийг нэмэгдүүлэх
  • Орон нутгийн ИТХ, Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагууд эмэгтэйчүүдийн оролцоог бодлогын түвшинд дэмжих
  • Тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодлого, шийдвэрт тусгах зэргээр хамтран ажиллах шаардлагатай байна.