Сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг хуулийн дагуу нэр дэвшигч бүр ил тод мэдээлэх үүрэгтэй.
Ардчилсан Үндсэн хууль батлагдсан түүхт 32 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье
Бид шинэ Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хүмүүнлэг, иргэний, ардчилсан улс болохоо зарлан тунхагласан билээ.
Үндсэн хууль урт настай байх нь улс оронд тогтвортой байдлыг бий болгодог. Харин цаг үеэ олсон өөрчлөлт нь Үндсэн хуулийн үйлчлэлийг уртасгадаг. Улсын хөгжил, нийгмийн харилцааны түвшин, иргэн хүний амьдралын чанарын эх суурийг Үндсэн хууль тавьдаг учир өөрчлөгдөж, хөгжиж буй нийгмийн хэрэгцээг цаг тухай бүрд хангаж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх хэрэгцээ бодитой үүсдэг. Бидний хувьд шинэ улс төрийг төлөвшүүлж, бодлогоор өрсөлддөг, шийдлээ уралдуулдах шаардлага бий болсон.
Иймээс Засгийн газраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьж, өнгөрсөн оны 5-р сарын 31-нд батлагдаад байна. Ийнхүү УИХ-ын гишүүний тоо 126 болж, УИХ-ын сонгууль холимог тогтолцоотой болов.
Энэ бол эрх мэдлийн хэт их төвлөрлийг бууруулж, нийгмийн олон талын дуу хоолой парламентад ажиллах боломжийг бий болгох тоо, тогтолцооны өөрчлөлт юм. Ингэснээр тойргийн явцуу эрх ашигт хөтлөгдөх бус, бодлогоор өрсөлддөг, шийдэл ярьдаг, мэтгэлцдэг, зөвшилцлийн улс төр бий болох учиртай.
Үндсэн хуулийн шинэ 30 жил эхэлж, шинэ улс төрийг бий болгох үүргээ ийнхүү гүйцэтгэж эхэллээ. Ардчилал, нийгмийн дуу хоолой улам хүчтэй болж, парламентын засаглал улам бэхжих өдрүүд айсуй.
“Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагч” уулзалтад оролцлоо.
Нэг жил орчмын хугацаанд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд идэвх санаачлагатай хамтран ажиллаж, хүн амын 51,3 хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр анхааран ажиллалаа.
Үүний үр дүнд УИХ-ын сонгуулиар жагсаалтаар дэвших 48 нэр дэвшигч эрэгтэй, эмэгтэй буюу 1:1 гэж эрэмбэлэгдэх юм. Мөн улс төрийн намууд тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ 30 хувийг эмэгтэй байхаар нэр дэвшүүлэлтийг хийх хуулийн заалт батлагдаж чадсан.
Эрх баригч нам амласан амлалтынхаа дагуу энэ хуулийн төслийг ЗГ-аас УИХ-д өргөн барьж батлагдах хүртлээ олон саад бэрхшээлийг давсан гэдгийг хэлэх нь зүйтэй.
Нийгэмд эмэгтэйчүүдийн үүрэг өндөр байдаг ч улс төрд, шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байгаа нь зарим бүлгийн дуу хоолой хаягдах эрсдэлийг бий болгодог. Тиймээс эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг хангах нь жендэрийн тэнцвэрийг бий болгож, тэдний эрх ашгийг хамгаалахад чухал нөлөө үзүүлнэ.
Цаашид ч аль нэг хүйстэй холбоотой саад бэрхшээлийг засахын тулд өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ шаардлагыг бүрэн дэмжиж ажиллах болно.
Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Хятадын Коммунист намын урилгаар энэ сарын 22-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Энэхүү айлчлалын хүрээнд 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тэй уулзлаа.
Уулзалтаар улс төрийн намуудын харилцаа болон хоёр талын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцож, зарчмын зарим тохиролцоонд хүрлээ.
Түүнчлэн Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад Харилцааны газрын дарга Лю Жяньчаотай уулзалт хийсэн юм. Энэхүү уулзалтаар өндөр дээд түвшинд хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох талаар ярилцав.
Recent Comment