Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхлаа.

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхлаа.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлтэй манай 2 улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжиж, Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоо, парламентын засаглал, чөлөөт эдийн засгийн замналыг Австри Улс дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархалтай байна.

 Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал бөгөөд парламентын бүлэг хоорондын олон талт харилцааг идэвхжүүлэх, хэлхээ холбоог эрчимжүүлэхэд чиглэсэн санал, санаачилгыг бодит ажил хэрэг болгож, эрх зүйн үндсийг бүрдүүлэх зэргээр харилцан санал солилцлоо.

Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа.

Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэргий, Японы нийгмийн хөгжлийн дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ-г хүлээн авч уулзлаа.

Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ нь УИХТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад хүрэлцэн ирж, оролцож байна.

Япон Улсын Ерөнхий сайд агсан, Монголын дотны анд нөхөр Шинзо Абэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, ажиллаж байсан бөгөөд Монгол Улсад 3 удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдсэн билээ. Түүний манай улсын хөгжилд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг монголын ард түмэн үүрд дурсан санах юм.

Хатагтай Абэ Акиэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн хамтаар Монгол Улсад 2 удаа зочилж байсан бөгөөд цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна

Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Хятадын Коммунист намын урилгаар энэ сарын 22-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Энэхүү айлчлалын хүрээнд 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тэй уулзлаа.

Уулзалтаар улс төрийн намуудын харилцаа болон хоёр талын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцож, зарчмын зарим тохиролцоонд хүрлээ. 

Түүнчлэн Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад Харилцааны газрын дарга Лю Жяньчаотай уулзалт хийсэн юм. Энэхүү уулзалтаар өндөр дээд түвшинд хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох талаар ярилцав.